Nokia 6303i Classic - Дижитал эрхийн менежмент

background image

Дижитал эрхийн менежмент
Агуулгын эзэмшигчид оюуны өмч, үүний дотор зохиогчийн эрхээ хамгаалахдаа янз бүрийн дижитал эрхийн

менежментийн (DRM) технологи ашиглаж болно. Энэхүү төхөөрөмж DRM хамгаалалттай агуулгад нэвтрэхийн тулд

янз бүрийн DRM программ хангамж ашигладаг. Энэ төхөөрөмжөөр та WMDRM 10, OMA DRM 1.0, OMA DRM 1.0 forward

lock, OMA DRM 2.0-р хамгаалагдсан агуулгад нэвтэрч болно. Хэрэв тухайн DRM программ хангамж нь агуулгыг

хамгаалж чадахгүй бол агуулга эзэмшигч DRM хамгаалалттай шинэ агуулгад нэвтрэх DRM программ хангамжийн

чадварыг хүчингүй болгохыг хүсэж болно. Ийнхүү хүчингүй болгох нь таны төхөөрөмжид байгаа DRM хамгаалалттай

агуулгын хүчинтэй хугацааг сунгахаас сэргийлж болно. Ийм DRM программ хангамжийг хүчингүй болгох нь бусад DRM

буюу DRM–ийн бус программаар хамгаалагдсан агуулгыг ашиглахад нөлөөлөхгүй.

Дижитал эрхийн менежментийн (DRM) хамгаалалттай агуулга нь тус агуулгыг ашиглах таны эрхийг тодорхойлсон

лицензтэй хамт өгөгдөнө.

Хэрэв таны төхөөрөмж OMA DRM хамгаалалттай агуулгатай бол лиценз ба агуулгын нөөц хуулбарыг хийхдээ Nokia

Ovi Suite-ийн нөөц хуулбар хийх функцийг ашигла.

Бусад шилжүүлэх аргууд нь төхөөрөмжийн ойг форматалсны дараа OMA DRM хамгаалалттай агуулгыг ашигласаар

байх боломжийг танд өгөх, агуулгын хамт сэргээх хэрэгтэй лицензийг шилжүүлж болохгүй. Таны төхөөрөмж дэх

файлууд гэмтсэн тохиолдолд лицензийг сэргээх хэрэгтэй байж болно.

Хэрэв таны төхөөрөмж WMDRM хамгаалалттай агуулгатай бол төхөөрөмжийн ойг форматалсан тохиолдолд лиценз,

агуулга хоёулаа алдагдана. Таны төхөөрөмж дэх файлууд гэмтсэн тохиолдолд лиценз, агуулга алдагдаж болно.

Лиценз буюу агуулга алдагдвал төхөөрөмж дээрээ тэрхүү агуулгыг дахин ашиглах боломжийг тань хязгаарлаж болно.

Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.

Зарим лиценз тодорхой SIM картад холбогддог бөгөөд SIM картыг төхөөрөмжид хийж байж л хамгаалагдсан агуулгад

нэвтэрдэг байж болно.