Nokia 6303i Classic - Нэвтрэх кодууд

background image

Нэвтрэх кодууд
Таны төхөөрөмж нэвтрэх код болон хамгаалалтын тохиргоог хэрхэн хэрэглэхийг

тохируулахдаа

Цэс

>

Тохиргоо

ба

Хамгаалал

>

Хандалтын код

гэж орно уу.

Хамгаалалтын код таны төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хэрэглэхээс

хамгаалахад тусална. Урьдчилан тохируулсан код 12345. Та код өөрчилж

болох бөгөөд төхөөрөмжөө код хүсдэг болгон тохируулж болно. Зарим

ажиллагаа тохиргооноос үл хамааран хамгаалалтын код шаарддаг. Жишээ

нь та үйлдвэрийн тохиргоо сэргээхийг хүсвэл ийм код шаардана. Кодоо

нууцалж, төхөөрөмжөөсөө тусдаа найдвартай газар хадгал. Хэрэв кодоо

мартсан байгаад төхөөрөмж тань түгжигдсэн бол, таны төхөөрөмжинд

үйлчилгээ шаардагдана. Нэмэлт төлбөр гарч болох бөгөөд таны

төхөөрөмжид байгаа бүх хувийн өгөгдөл устаж болно. Нэмэлт мэдээлэл

хүсвэл Nokia Care-ийн цэг буюу төхөөрөмжийн борлуулагчдаа ханд.

SIM карттай хамт ирэх PIN код нь картыг зөвшөөрөлгүй хэрэглэхээс

хамгаалахад тусална.

Зарим SIM карттай хамт ирэх PIN2 код зарим үйлчилгээнд нэвтрэхэд

шаардагддаг.

PUK, PUK2 кодыг SIM карттай хамт өгч болно. Хэрэв та PIN кодыг дараалан

гурван удаа буруу оруулбал PUK код оруулахыг танаас хүснэ. Хэрэв кодуудыг

танд өгөөгүй бол үйлчилгээ үзүүлэгчдээ ханд.

Төхөөрөмжиндөө ирэх, гарах дуудлагыг хязгаарлахад дуудлага саатуулах

үйлчилгээ ашиглаж байгаа үед (сүлжээний үйлчилгээ) саатуулах нууц үг

шаардагдана.

Хөтчийнхөө хамгаалалтын модулийн тохиргоог үзэх буюу өөрчлөхийн тулд

Цэс

>

Тохиргоо

ба

Хамгаалал

>

Хамгаалал. модуль

-г сонго.